“Говийн чоно-2020” дадлага сургууль 9 дүгээр сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-12-17 14:11:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Говийн чоно-2020” олон улсын сургалт, дадлага сургуулийн талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуян, АНУ-ын Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Луу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан санал солилцов.


Уулзалтаар олон улсын сургалт, дадлага сургуулийн онцлог болон Монгол, Америкийн аврагчдын хамтран хийх дадлага сургуулийн талаар хэлэлцсэн байна. “Говийн чоно-2020” олон улсын сургалт, дадлага сургуулийг ирэх оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Холбоотой мэдээ