Амаржих газрын хэрэглээний халуун усны шугамыг шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь БОЭТ-ийн Амаржих газрын дулаан хангамжийг сайжруулж, хэрэглээний халуун усны шугам шинэчлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Энэ
сарын 16, 17-ны өдөр
аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг,
ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Ц.Ганданповрон нар иргэд, үйлчлүүлэгчдийн санал
гомдлын дагуу БОЭТ-ийн Амаржих газарт ажиллалаа.
Иргэд,
үйлчлүүлэгчид болон тус газрын ажилтнуудын зүгээс сүүлийн дөрвөн өдрийн
турш халаалт доголдсон, хэрэглээний халуун ус 14 хоногийн өмнө тасарсны улмаас
эх, нярайн тав тух алдагдаж байгаа талаар хэлж байна.
Тулгамдсан
асуудлыг шийдвэрлэх зорилгоор удирдлагууд “Ховд” дулааны станц, “Шим-Ус”
ОНӨҮГ-ын мэргэжлийн инженер, БОЭТ, “Турлиахт” ХХК, ГХБХБГ-ын удирдлага,
төлөөллүүдийг оролцуулсан
хурал зохион байгуулж, холбогдох
ажилтнуудад
үүрэг чиглэл өгсөн.
Тодруулбал,
хэрэглээний
халуун усны цоорч муудсан шугамыг ухаж гаргахыг “Турлиахт” ХХК-ийн Ерөнхий
инженер Л.Батхишигт, шугамыг сольж гагнан хэвийн байдалд оруулах, Амаржих
газрын дулаан хянах, хэмжих хэрэгслийг иж бүрнээр нь солихыг “Ховд” дулааны
станцын инженерт үүрэг
болгов.
Харин
БОЭТ-ийн удирдлага,
холбогдох албаныханд хэрэглээний халуун усны шугам солиход шаардагдах
материалыг бэлтгэж өгөх, Амаржих газрын дулаан алдагдлыг бууруулах, үүдэнд нь хөшгөн
тень худалдан авч, байршуулах ажлыг хариуцан гүйцэтгэх шаардлагатай
гэв.
Эдгээр ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн удирдлагуудад тайлагнахыг БОЭТ-ын дарга П.Улаанхүүд даалгалаа. Мөн цаашид аймгийн онцгой обьект болох Амаржих газрын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлын талаарх мэдээллийг нэн яаралтай аймгийн удирдлагуудад мэдээлж ажиллахыг даалгасан юм.



