Гар бөмбөгийн идэрчүүдийн УАШТ Баян-Өлгий аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-18 11:51:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Гар бөмбөгийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирэх гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд болно.

Тус аймгийн Биеийн тамир, спортын газраас хүргүүлсэн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах 32 багийн шигшээ тэмцээнийг зохион байгуулах хүсэлтийг Монголын Волейболын холбооны Удирдах зөвлөл энэ сарын 17-ны өдрийн хурлаараа зөвшөөрчээ.

Харин уг ажилд аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн Волейболын холбоо дэмжлэг үзүүлж хамтран ажиллах бөгөөд тэмцээнийг зохион байгуулах хороо байгуулж, бэлтгэл ажилд орсон байна. 

Холбоотой мэдээ