АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүнийг энэ сард нэмэлт татвараас чөлөөлнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын эрх баригчид нэмэлт татвар ногдуулахгүй Америкийн бараа бүтээгдэхүүний хоёр дахь жагсаалтын эхний хэсгийг нийтэлжээ. Тус улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Гаалийн татвар, тарифын хорооноос пүрэв гаригт гаргасан мэдэгдэлд дурдсанаар энэ арга хэмжээ 12 дугаар сарын 26-нд хүчин төгөлдөр болж, нэг жилийн хугацаанд хэрэгжинэ.
Хоёр дахь жагсаалтын эхний багцад цагаан тос /түүхий нефтийг задлах аргаар гаргаж авсан, шингэн нүүрстустөрөгчийн холимогоос тогтдог өнгөгүй тунгалаг шингэн/, хүнсний микрокристалл парафин, өндөр нягтралтай полиэтилен, металлоцен, этилен-пропилен сополимер болон бусад бүтээгдэхүүнүүдийг оруулжээ.
Гаалийн татвар, тарифын хороо нэмэлт татвар ногдуулахгүй бараа бүтээгдэхүүний шинэ жагсаалтыг үргэлжлүүлэн боловсруулж, нэмэлт татвар ногдуулахгүй бараа бүтээгдэхүүний хоёр дахь жагсаалтын хоёр дахь багцыг тухайн үед нь нийтэлнэ гэж тус хорооны мэдэгдэлд дурдсан байна.
АНУ, БНХАУ 12 дугаар сарын 13-нд худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны тохиролцоонд хүрсэн билээ.