Тамхи худалдан авалтын зөвшөөрөгдөх насны хязгаарыг нэмэгдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-20 14:33:28

ВАШИНГТОН. /Wall Street Journal/АНУ-ын Конгресс тамхи худалдан авагчийн зөвшөөрөгдөх насны хязгаарыг 21 болгож нэмэгдүүлжээ.


Шинэ арга хэмжээг Конгрессын хоёр танхимын баталсан төсөвт багтаасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч баримт бичигт гарын үсэг зурах үед энэхүү санаачилга нь хууль ёсны дагуу хэрэгжиж эхлэх аж.


Ийнхүү тамхи худалдан авалтын зөвшөөрөгдөх нас АНУ-д архины худалдан авалтын журамтай ижил болж байгаа аж. Энэ журам нь одоогоор АНУ-ын 19 мужид үйлчилж эхлээд байгаа аж. 

Холбоотой мэдээ