“Аврагч Санта”-гийн аялал үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-23 21:22:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ-аас “Шинэ жил” нэгдсэн үйл ажиллагаагааны хүрээнд аюул ослоос урьдчилан сэргийлэх, анхааруулах зорилгоор алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, “Аврагч Санта”-гийн аялал зохион байгуулж байна.

Тус байгууллагын алба хаагчид Сантагийн малгай өмсөж, бүх аж ахуйн нэгж байгууллага, худалдаа, үйлчилгээний газруудаар орж, аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулсан зөвлөмжөө бэлэг хэлбэрээр боон тарааж байгаа нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байна.

ОБГ-аас “иргэн таны аюулгүй байдлыг хангахад бид бүх талын бэлтгэл, бэлэн байдлаа ханган ажиллаж байна, та аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжоо бүү мартаарай, эрсдэл энгийн зүйлээс үүсдэг” гэсэн “мессеж”-ийг ард иргэдэд өгөн ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ