Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-25 15:13:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Боловсрол, соёл урлагийн газар хамтран ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулах сургалтыг аймгийн Хөгжимт драмын театрт энэ сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Мөн дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор энэ сарын 6-ны өдөр Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/371-А/782 дугаар бүхий хамтарсан тушаал гарсан аж.

Танилцуулах сургалтаар хүүхдүүдэд эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийн зорилго, ач холбогдол болон “Эх оронч үзэл ба үндэсний бахархал”, “Эртний монгол цэрэг”, “ХХ зууны монгол цэрэг”, “XXI зууны монгол цэрэг, энхийг дэмжих ажиллагаа” сэдвээр мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ