С.Лавров АНУ-ын төлөвлөгөөнд санаа зовниж буйгаа илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-25 15:49:36
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. /NHK/. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингийн системээ Японд байрлуулах АНУ-ын төлөвлөгөөнд санаа зовниж буйгаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров илэрхийлжээ.


ОХУ-тай байгуулсан цөмийн гэрээний хугацаа дууссаны дараа АНУ дунд болон ойрын зайн тусгалтай пуужингийн шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж энэ оны эхээр АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн билээ. Мөн Ази, Европ дахь АНУ-ын холбоотон улс орнуудад шинэ загварын дунд болон ойрын тусгалын пуужинг байрлуулна хэмээн Пентагоноос мэдэгдсэн юм.


Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотегитай хэлэлцсэн гэж С.Лавров телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр мэдэгджээ. Мөн тэрбээр дунд болон ойрын зайн тусгалтай пуужингийн системээ Японд байрлуулах АНУ-ын төлөвлөгөөнд ОХУ санаа зовниж буйг уламжилсан байна.

Холбоотой мэдээ