БНХАУ-ын дарга БНСУ-д айлчилж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-12-26 07:20:12

СӨҮЛ. /Yonhap/. БНХАУ-ын дарга Си Жиньпин ирэх оны эхний хагаст манай улсад айлчилж магадгүй гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн албаны төлөөлөгч лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


“Даваа гарагт Бээжин хотноо болсон БНСУ, БНХАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр  Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНХАУ-ын даргыг БНСУ-д ойрын хугацаанд айлчлахыг урьсан. Үүний хариуд Си Жиньпин уг саналыг нааштайгаар авж үзнэ хэмээн хэлсэн” гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн албаны төлөөлөгч мэдээлжээ.


БНХАУ-ын дарга дээр дурдсан хугацаанд БНСУ-д айлчилсан тохиолдолд Мүн Жэ Инийг Ерөнхийлөгчийн алба хашиж эхэлсэн 2017 оноос хойш тус улсад хийсэн анхны айлчлал болно. АНУ-ын баллистик пуужинг амдан устгах дэвшилтэт технологийн системийг /THAAD/ БНСУ-д байрлуулсантай холбоотойгоор “хөндийрөөд байсан” БНСУ-БНХАУ-ын харилцаанд ахиц дэвшил гарч буйг уг айлчлал харуулах ажээ. 

Холбоотой мэдээ