Эд Ширан уран бүтээлээ түр завсарлахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-12-26 15:35:37

ЛОНДОН. /BBC/. Английн дуучин Эд Ширан аялах, бичих, уншихад илүү цаг хугацааг зориулахаар шийдэж, ажил болон нийгмийн сүлжээнээсээ тодорхойгүй хугацаагаар завсарлахаар болсон тухайгаа мэдэгджээ.


Дуу хөгжмийн шилдэг жагсаалтуудыг тэргүүлсэн Э.Ширан “цаг нь болохоор шинэ уран бүтээлтэйгээ эргэн ирнэ" гэж хэлжээ. "Надад 2007 оноос хойш завсарлага авах цаг олдоогүй бөгөөд “гадуур зугаалж, дэлхийгээр аялах цаг болсон" хэмээн тэрбээр нийтэлсэн байна.


2019 он Э.Шираны хувьд бас нэгэн амжилттай жил байсан бөгөөд тэрбээр Их Британийн сүүлийн 10 жилийн шилдэг уран бүтээлч болсон талаар “Official Charts” байгууллага мэдээлжээ. Тэрбээр эхнэр Черри Сиборны хамт тоглосон "Put it all on me" дууны клипээ өнгөрсөн долоо хоногт цацжээ. Уг клип “Youtube” хуудсанд байршсан эхний өдрөө 2 сая гаруй хандалт авжээ. 

Холбоотой мэдээ