"Шалгая, баталгаажуулъя" аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-30 09:55:15

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны ээлжит тооллогын Сэлэнгэ аймгийн комисс ээлжит хуралдаанаа энэ сарын 26-ны өдөр хийсэн байна. Уг хуралдааныг аймгийн тооллогын комиссын орлогч дарга, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог ахлан явуулсан аж.

Тэрээр комиссын гишүүдэд тооллогын ажилд идэвхтэй оролцож "Шалгая, баталгаажуулъя" аянд нэгдэн өөрийн мэдээллээ шалгаж баталгаажуулахаас гадна байгууллагынхаа албан хаагчдыг аянд бүрэн хамруулахыг үүрэг болгожээ. Түүний өгсөн үүргийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Саруултөгс, УБТЗ-ын харьяа Сүхбаатар зангилааны дарга Л.Довчинбазар, Сэлэнгэ барилга захиалагч ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат нар тус аянд нэгдсэн байна. Тэд хүн ам, өрхийн мэдээллийн сангаас өөрийн болон өрхийн мэдээллээ шалгаж, баталгаажуулсан байна.

 

Холбоотой мэдээ