“Дархан Алунгоо-2019” ёслолын үйл ажиллагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-30 13:03:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан анх удаа оны шилдэг эмэгтэй шалгаруулах “Дархан Алунгоо-2019” ёслолын үйл ажиллагааг Гэрлэх ёслолын өргөөнд зохион байгуулав

Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөл, иргэд оролцсон юм.

Анх удаа зохион байгуулсан тус шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаа нээлттэй, шударга зохион байгуулсанд иргэд талархалтай хандаж байлаа. Салбар салбарын манлайлал болсон эмэгтэйчүүдийн шилдгүүдээр дараах хүмүүс тодорлоо. Үүнд:

1. Бизнесийн салбарын оны шилдэг эмэгтэйгээр Төмөр овогтой Тунгалаг 
2. Төрийн байгууллагын оны шилдэг эмэгтэйгээр Норовсүрэн овогтой Цасчихэр 
3. Банк санхүүгийн салбарын оны шилдэг эмэгтэйгээр З.Амарсайхан
4. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын оны шилдэг эмэгтэйгээр Уламбаяр овогтой Мөнхцэцэг
5. Соёл, урлагийн салбарын оны шилдэг эмэгтэйгээр Пүрэвсүрэн овогтой Одонтунгалаг
6. Эрүүл мэндийн салбарын оны шилдэг эмэгтэйгээр Бөхчулуун овогтой Цогзолмаа
7. Боловсролын салбарын оны шилдэг эмэгтэйгээр Эрхэмбаяр овогтой Өлзийжаргал
8. Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн салбарын шилдэг оны эмэгтэйгээр Доржсүрэн овогтой Мягмарсүрэн
9. Иргэний нийгэм, хүмүүнлэгийн байгууллагын оны шилдэг эмэгтэйгээр Балжин овогтой Отгонбаяр
10. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын оны шилдэг эмэгтэйгээр Хишигтогтох овогтой Энхтуяа
11. Хэвлэл мэдээллийн салбарын оны шилдэг эмэгтэйгээр Тогтох овогтой Гэрэлцэцэг
12. Эрчим хүчний салбарын оны шилдэг эмэгтэйгээр Бирэнбарал овогтой Долгорсүрэн нар 2019 оны
Алунгоо цомын эзэд болсон юм.
Мөн энэ үеэр аймийн Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдээс 2019 оныхоо ажлаар Х.Соёл-Эрдэнэ шилдэг гишүүнээр шалгарчээ. Анхан шатны зөвлөлийн гишүүдэд аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дурсгалын тэмдэг гардуулсан юм.

 

Холбоотой мэдээ