Израилаас 1200 жилийн өмнөх үед хамаарах “мөнгөний гахай” олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-12-30 11:59:42

ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилын археологичид 1200 жилийн тэртээх үед хамаарах 7 алтан зоостой жижиг шавар ваар олсон талаар тус улсын Эртний олдворын асуудал хариуцсан газар өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.


Манай эриний 7-9 дүгээр зууны үед хамаарах зооснуудыг Израилын төв нутгийн Явне хотод хийж буй малтлага ажлын үеэр олжээ. Археологчдын үзэж буйгаар, уг олдвор нь ваарчны хувийн “мөнгөний гахай” байсан байж магадгүй ажээ.


Уг малтлагын үеэр мөн маш том хэмжээтэй шатаах зуухнууд олдсон бөгөөд эдгээрийг шавар ваар, тогоо, аяга хийхэд ашигладаг байжээ. Түүнчлэн алтан зооснууд бүхий жижиг ваарыг зуухнуудын нэгээс олсон байна. 

Холбоотой мэдээ