“Оны онцлох хүүхэд-2019” ёслолын ажиллагаа болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүүхдийн төлөө зөвлөлөөс жил бүр
уламжлал болгон зохион байгуулдаг “Оны онцлох хүүхэд” алдаршуулах ёслол,
хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 29-нд болов.
Дархан-Уул аймгийн 35 мянга гаруй хүүхдүүдээс оюун
ухаан, авьяас чадвар, сурлага бүтээл, хүмүүнлэгийн үйлсээрээ манлайлан, төрийн
хүндлэл хүлээсэн хүүхэд багачуудыг алдаршууллаа.
Сурлагын амжилт номинаци - Дархан-Уул аймгийн
ерөнхий боловсролын “Дархан Эмпати” сургуулийн 10а ангийн сурагч Б.Жанцандорж
Урлаг уран бүтээл номинаци - Дархан-Уул
аймгийн Од цогцолбор сургуулийн 9е ангийн сурагч Ц.Насанбат
Оюун Ухааны спорт номинаци -Дархан-Уул аймгийн
Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 3-4 ангийн сурагч Г.Нандинсувд
Оюун ухааны спорт номинаци – Дархан-Уул аймгийн
шинэ алхам сургуулийн 1-1 ангийн сурагч Э.Энхжин
Биеийн тамир, мпорт, бие бялдрын хөгжил номинаци -
Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Т.Солонго
Эх орны түүх соёл, өв уламжлал номинаци - Дархан-Уул
аймгийн 6 дугаар сургуулийн 9а ангийн сурагч О.Ариунбаяр
Урлаг уран бүтээл номинаци - Дархан-Уул аймгийн Од
цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Г.Эгшиглэн
Техник сэтгэлгээ, шинийг сэдэх, санал санаачилга
номинаци - Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн сурагч Ө.Ачитбилгүүн
Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага номинаци -
Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн 12б ангийн сурагч О.Ундаръяа
Хүмүүнлэг
энэрэнгүй үйлс номинаци – Дархан-Уул аймгийн ОИЦ сургуулийн 12-3 анийн сурагч
Б.Нандин-Эрдэнэ
Биеийн
тамир, спорт, бие бялдрын хөгжил номинаци - Дархан-Уул аймгийн 1 дүгээр
сургуулийн 12а ангийн сурагч Ц.Гал-Од
Хүмүүнлэг
энэрэнгүй үйлс номинаци – Дархан-Уул аймгийн Дархан-Эмпати сургуулийн 11а
ангийн сурагч Ө.Ану
Урлаг уран
бүтээл номинаци – Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн 4г ангийн сурагч
Б.Мишээл
Багийн
амжилт номинаци – Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн Хөнгөн атлетикийн
баг
Хүмүүнлэг
энэрэнгүй үйлс бүтээгч хамт олон номинаци - Дархан-Уул аймгийн ОИЦ сургуулийн
9-4 ангийн хамт олон юм.
Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн
Д.Хаянхярваа, аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн
С.Насанбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр болон холбогдох
удирдлагууд, хүүхэд багачууд, эцэг эхчүүд оролцсон юм.



