13 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-30 14:57:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 3 дугаар багт байрладаг 13 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил дуусч нээлтээ хийлээ. Энэхүү цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг “Хатиган болор” ХХК улсын төсвийн 962 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэжээ.
Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор алслагдсан гэр хорооллын цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж шинээр ажлын байр бий болж байгаагаараа ач холбогдолтой юм.
Дархан сумын 1,2,3 дугаар баг нь 15 мянга оршин суугчтай. Өргөтгөл барих болсон нь жил бүр нэмэгдэж буй хүн амын өсөлт, алслагдсан гэр хорооллын айл өрхүүдийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулахаар зорьсон аж.

 

Холбоотой мэдээ