Сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх уулзалт, сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-31 11:12:52

Увс /МОНЦАМЭ/. БХЯ, БСШУСЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхэд залуучуудад эх орон ч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас БСУГ-тай хамтран ажиллалаа.

Энэ хүрээнд сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх зорилго бүхий уулзалт сургалтыг Улаангом сумын ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулан энэ сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад Цэргийн штабын бүрэлдэхүүн, Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн офицер, ахлагч нар оролцон үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүнгийн талаар танилцуулан, “Монгол цэргийн түүх, уламжлал, энхийг сахиулах үйл ажиллагаан дахь Монгол цэргийн үүрэг”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл ярилцлага хийж сурагчидтай харилцан яриа өрнүүлсэн юм.

Холбоотой мэдээ