“Оны онцлох хүүхэд”-ээр Ш.Ариунзаяа тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-30 21:23:53

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн 12А ангийн сурагч Шадархүүгийн Ариунзаяа Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр шалгаран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шагналаа гардан авлаа. 


Ш.Ариунзаяа нь сурах арга барилыг сайн эзэмшин, суралцах хугацаандаа 12 жил дараалан сурлагын А үнэлгээтэй суралцаж, урлаг, спортоор хичээллэдэг манлайлагч сурагч байна. Тэрбээр аймгийн Хүүхдийн ӨУБ-ын үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцон бусдыгаа манлайлан ажиллаж, хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын чиглэлээр явуулсан үйл ажиллагааны үр дүн амжилтаараа ийнхүү “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага номинаци”-д оны онцлох хүүхдээр шалгарчээ. Ш.Ариунзаяа өнөөдөр аймагтаа хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг аав ээж, ах дүү, найз нөхөд, сургууль, хүүхдийн байгууллагын удирдлагууд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Холбоотой мэдээ