Урьдчилсан байдлаар 345.6 мянган мал тоолуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-30 21:33:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн мал сүрэг урьдчилсан дүнгээр 345,6 мянган толгой мал байна. Үүнд 60 толгой тэмээ, 19,3 мянган адуу, 47 мянган үхэр, 161.5 мянган хонь, 117.7 мянган ямаа тоолуулжээ. 
Өнгөрсөн оноос аймгийн мал сүрэг 12.9 хувиар буюу 39.6 мянган толгойгоор өссөний дотор тэмээ 5 толгой, адуу 1655 толгой, үхэр 2795 толгой, хонь 14.5 мянган толгой, ямаа 20.7 мянган толгойгоор таван төрөлдөө өсчээ. 
Мал тооллогын урьдчилсан байдлаар тэжээвэр амьтад 954 гахай, 16265 шувуунаас 15231 тахиа, 629 галуу, нугас, 105 цацагт хяруул, 300 бөднө, 20 туулай, 2454 бүл зөгий тоологдсон байна. Малтай өрхийн тоо 2287, малчин өрхийн тоо 1291, амины малын тоо 342.3 мянган толгой байна. Харин нийт 1736 малчин байгаагаас эрэгтэй 1171, эмэгтэй 565 байгаа ажээ.


Холбоотой мэдээ