Хятадын баруун хойд нутагт өндөр хурдны төмөр замын хөдөлгөөнийг нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-31 14:07:32
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын баруун хойд нутгийн Хотонгийн өөртөө засах оронд өндөр хурдны анхны төмөр замын хөдөлгөөнийг нээжээ.


Иньчуань, Үжун, Жунвей зэрэг томоохон хотыг холбосон 207 километр төмөр замаар галт тэрэг 250 километр/цаг хүртэл хурдлах боломжтой аж. Хурдны төмөр зам тавигдсанаар Иньчуань, Жуньвей хотын хооронд аялах хугацаа хагас цагаар буурах ажээ. 


Уг төмөр зам нь Хятадын баруун хойд нутгийг хойд бүс нутагтай холбох өндөр хурдны томоохон төмөр замын сүлжээний нэг хэсэг юм гэж Иньчуань-Шиань хурдны төмөр замын ерөнхий дизайнер Ма Вэньчүи мэдэгджээ.

Холбоотой мэдээ