Шинэ жилийн баяраар ЭХЭМҮТ-д 46 эх амаржив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-01 18:57:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баяр буюу 12 дугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д 46 эх амаржсан байна. 


12 дугаар сарын 31-ний 00.35 цагт Булган аймгийн Рашаант сумын харьяат 23 настай эмэгтэй 3.9 кг охинтой болсон бөгөөд шинэ жилийн баярын хамгийн эхний төрөлтөөр бүртгэгджээ. Харин нэгдүгээр сарын 1-нд зургаан эх амаржсаны дөрөв нь охин, хоёр нь хүү байна. Мөн дутуу төрөлтийн тасагт хоёр ихэр мэндэлсэн тухай ЭХЭМҮТ-ийн Төрөх эмэгтэйчүүдийн их эмч А.Тунгалагсувд мэдээллээ.

Холбоотой мэдээ