Баярын өдрүүдэд долоон хүүхэд мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-02 00:34:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын өдрүүдээр буюу 12 дугаар сарын 31, 2020 оны 01 дүгээр сарын 01-нд Сүхбаатарынхан гурван хүү, дөрвөн охиноор бүл нэмжээ. Одоогоор эх үрсийн биеийн байдал маш сайн байна гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.

Тус аймаг 2019 оны жилийн эцсийн өрх хүн ам, малын тооллогоор 18,4 мянган өрхийн 62,9 мянган хүн амтай болж, урьд оноос хүн ам 0,3 мянгаар өссөн байна.

Харин баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэлгүй маш тайван байсныг аймгийн Цагдаагийн газраас онцлов. 

Холбоотой мэдээ