Баярын өдрүүдэд хоёр хүү, гурван охин мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-01-02 11:00:14

Архангай /МОНЦАМЭ/. Шинэ он солигдох мөчид буюу 2019 оны 12-р сарын 31-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд хоёр хүүхэд төрсөн байна. Харин шинэ оны эхний өдөр гурван хүүхэд мэндэлжээ. Эдгээр нялхсын хоёр нь хүү, гурав нь охин байна.

Энэ өдрүүдэд аймгийн бусад суманд хүүхэд төрөөгүй байна.

2019 оны эхний 11 сард 1562 эхээс 1570 хүүхэд амьд төрсөн нь өнгөрөгч 2018 оныхоос 1.4 хувиар буюу 23 хүүхдээр бага байна  Харин тус оны эхний 11 сард эхийн эндэгдэл 1 гарч, нэгээс тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 11 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.0 хувиар их, нялхсын буюу 0-1 насны хүүхдийн нас баралт 25 гарч мянган амьд төрөлтөд 16 ногдож байгаа нь өнгөрсөн оныхоос 5 тохиолдлоор буурсан байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ