ЭЕШ-аар өндөр оноо авсан хүүхдүүдэд урамшуулал олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-02 11:55:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг тойргийн сумдынхаа сурагчдыг дэмжих зорилгоор Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан хүүхдүүдийг урамшуулах үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Өнгөрсөн жил нийт 13 хүүхэд тус урамшуулалд хамрагдан 300 мянгаас 1 сая төгрөгийн дэмжлэг авч байсан бол энэ жил ЭЕШ-аа 700-аас дээш оноотой өгсөн найман хүүхдэд 500-800 мянган төгрөгийн урамшууллыг шинэ оны босгон дээр гардууллаа.

Шалгалтаар 781 оноо авсан Баянгол сумын сурагч Г.Лхагвадулам, 756 оноо авсан Өлзийт сумын сурагч Ч.Тэгшбаяр нар тус бүр 800 мянган төгрөг, Төгрөг сумын сурагч Н.Жавзандолгор, Нарийнтээл сумын сурагч Ш.Бямбасүрэн, Төгрөг сумын сурагч Л.Минжингарав нар тус бүр 500 мянган төгрөгийн болзол хангажээ. Тэтгэлэг авсан хүүхдүүд АШУҮИС, МУИС-д сурч байгаа аж.

Холбоотой мэдээ