Аюул учруулбал гэнэтийн хүчтэй цохилтоор хариу барихаа сануулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-03 13:40:56

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын нэр хүнд, аж амьдралд аюул учруулвал нэн даруй хүчтэй цохилтоор хариу барих ёстой хэмээн Умард Солонгосын "Нодон синмун" сонин баасан гарагт мэдээлжээ.


“БНАСАУ-ын нэр хүнд, амь амьдралд хохирол учруулсан үйлдлийг гэнэтийн бут цохилтоор хариу барих ёстой. Ялагдашгүй цэргийн хүчийг дэмжиж, өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Хэн ч бидний эсрэг цэргийн хүчийг ашиглах талаар бодож зүрхлэхгүй байх хэмжээнд үндэсний батлан хамгаалахын чадавхийг бий болгох нь манай намын гол санаачилга юм. Батлан хамгаалахын чадавхийг бэхжүүлэхийн тулд бид бүхий л нөөц бололцоогоо дайчлах ёстой” хэмээн тус сонины нийтлэлд дурджээ.


Эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах замаар улс оронд аюулгүй байдлын баталгаа олгох саналыг мунхаг явдал гэж үзэж байгааг тус сонинд цохон тэмдэглэжээ. Түүнчлэн хараат бус эдийн засгийг бий болгох хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалсан байна. 

Холбоотой мэдээ