Дөрөв хүртэлх насны хүүхдийн томуугийн өвчлөл өссөн дүнтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-01-06 17:55:20
Архангай /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний /ТТӨ/ 2019 оны 12 дугаар сарын 30-наас 2020 оны 01 дүгээр сарын 06-ныг дуустал хугацаанд хийсэн тандалтын мэдээг ЭМГ-аас танилцуулж байна.
Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтаар 23 нэгж мэдээ ирүүлэхээс 23 нэгж 100 хувь мэдээ ирүүлсэн байна. Тандалтын 23 нэгжид 2020 оны 1-р долоо хоногт нийт 2728 хүн үйлчлүүлснээс 444 /16,2 хувь/ нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн долоо хоногоос 7,5 хувиар буурсан байна. ТТӨ-өөр өвчлөгсдийн 67,79 хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд,19,6 хувийг нь 5-15 насны хүүхдийн өвчлөл эзэлжээ.
ТТӨ-тэй тохиолдлыг насны бүтцээр нь авч үзэж 52-р долоо хоног буюу 2019 оны 12-р сарын 23-29-ний өдрүүдтэй харьцуулахад 0-11 насных 9,1 хувиар, 1 насных 5,2 хувиар, 2-4 насных 3,3 хувиар тус тус өссөн байгаа бол 5-9 насных 14,4 хувиар, 10-14 нас 4,5 хувиар тус тус буурсан үзүүлэлтүүд гарчээ.
Холбоотой мэдээ