“Frozen 2” хамгийн өндөр орлоготой хүүхэлдэйн кино боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-07 10:58:40
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Variety/. АНУ-ын “Disney” компанийн “Frozen 2” кино хүүхэлдэйн киноны төрөл дотроо хамгийн өндөр ашиг орлоготой кино боллоо гэж “Box Office Mojo” цахим хуудас мэдээлжээ.


“Frozen 2” хүүхэлдэйн кино дэлхий дахинаас 1 тэрбум 325 сая ам.долларын ашиг орлого олж тэргүүлсэн бол тус хүүхэлдэйн киноны эхний бүтээл 1 тэрбум 281 сая ам.долларын орлого олсноор жагсаалтыг удаалжээ. Харин уг жагсаалтын гуравдугаарт “Incredibles 2” хүүхэлдэйн кино 1 тэрбум 243 сая ам.долларын орлогоор орсон байна.


“Disney” компанийн “Frozen 2” хүүхэлдэйн кино “Avengers: Endgame” /2 тэрбум 79 сая ам.доллар/, “Араатны хаан арслан” /1 тэрбум 65 сая ам.доллар/ кинонуудаас хойших 2019 оны гурав дахь том бүтээл болжээ.

Холбоотой мэдээ