6 настнууд эцэг, эхийн хамт амьдрах тусгай өрөөнүүдтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-07 12:07:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Шинэ оны босгон дээр Өвөрхангай аймагт хэд хэдэн бүтээн байгуулалт ашиглалтад орсны нэг нь Баруунбаян-Улаан сумын сургуулийн дотуур байр юм.

Улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан уг дотуур байр нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон, стандартад нийцсэн учраас хүүхдүүд тав тухтай орчинд амьдарч суралцах боломж нээгдэж байгаа аж. Мөн 6 настай хүүхдүүд эцэг, эхийн хамт амьдрах тусгай өрөөнүүдтэй байна.

Хуучин барилга нь 1977 оноос ашиглаж эхэлсэн, өдгөө хуучирч муудсан, хүрэлцээ багтаамжгүйн улмаас нэг өрөөнд 5-6 хүүхэд амьдардаг, цахилгааны хязгаарлалттай зэрэг олон асуудал тулгамдаж байсан юм.

Холбоотой мэдээ