Томуу өвчний дэгдэлт өмнөх оны мөн үеэс 10 орчим хувийн өсөлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-07 12:15:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 90 гаруй хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд 40 ортой хүүхдийн тасагт 100 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тиймээс бусад тасагт нэмэлт ор дэлгэж, сум, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.

Томуу өвчний дэгдэлт өмнөх оны мөн үеэс 10 орчим хувийн өсөлттэй байгаа ба өнгөрөгч 12 дугаар сарын дунд үеэс эхэлж, оны эхэнд оргил үедээ хүрчээ. Энэ ханиад богино хугацаанд хүндэрч, гуурсан хоолойн агчалт давамгайлсан хэлбэрээр дэгдэж байгааг БОЭТ-ийн хүүхдийн тасгийн эмч Д.Тогтохдулам хэллээ.

Сургууль, цэцэрлэгийн амралтын хугацаанд олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, соёл урлагийн үйл ажиллагаа, дугуйлан, давтлагуудыг хязгаарлаад байна.

Холбоотой мэдээ