Турк цэргийн шинжээч, зөвлөхүүдээ Ливи рүү илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-07 13:15:10
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Reuters/. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Ливийн Үндэсний зөвшилцлийн Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор цэргийн шинжээчид, техникийн багийг тус улс руу илгээнэ гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу даваа гарагт мэдэгджээ.


ОХУ, Йордан, Арабын Нэгдсэн Эмират, Египет зэрэг орны дэмжлэгтэй генерал Халиф Хавтар удирдсан цэргийн ажиллагаа эрчимжсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Фаиз Саражийн Үндэсний зөвшилцлийн Засгийн газар өнгөрсөн сард Туркээс тусламж хүссэн байна.


Үндэсний зөвшилцлийн Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор Турк улс Ливи рүү цэргийн анги нэгтгэлээ илгээж эхэлсэн гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гарагт мэдэгдсэн билээ. Энэ талаар М.Чавушоглугаас тодруулахад тэрбээр, “Ливийн Засгийн газартай өнгөрсөн оны 11 дүгээр сард байгуулсан батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээний дагуу Турк улс цэргийн шинжээч, зөвлөх, техникийн багаа илгээх болно” хэмээн мэдэгджээ.  


Холбоотой мэдээ