ХЭҮК-оос сургалт зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-01-07 15:16:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс 2020 оны нэгдүгээр сарын 7-нд нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад сургалт явуулж байна.


Уг сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг мэргэшүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулж байгаа аж. Энэхүү сургалтад 120 орчим албан тушаалтан оролцож байна.


Сургалт нь мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн алба доторх жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний эрх, жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилготой хэмээн ХЭҮК-оос мэдээллээ.

Холбоотой мэдээ