Даян нуурт живсэн 10 тонн жинтэй ачааны машиныг татан гаргажээ

Фото
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-08 09:15:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн нутагт орших Даян нуур /аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км, сумын төвөөс баруун урд зүгт 148 км/-т живсэн ачааны машиныг татан гаргахаар аймгийн Онцгой байдлын алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамт энэ сарын 3-ны өдрөөс ажиллаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл аврагчид цаг агаарын хүнд нөхцөлд өдөрт дөрвөн удаа шумбалт хийж ажилласны үр дүнд өчигдөр буюу энэ сарын 7-ны өдрийн 12:00 цагийн үед 10 тонн жинтэй "Стивер" маркийн ачааны машиныг нуурын ёроолоос татан гаргасан байна.