АНУ-ын баазад өгөх пуужингийн цохилтын хоёр дахь давалгаа эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДАМАСК. /РИА
Новости/. Америкийн
цэргүүд байрлаж байгаа хэмээн үзэж буй Айн-аль-Асад цэргийн баазад Лалын хувьсгалыг
хамгаалах корпус пуужингийн цохилтын хоёр дахь давалгааг эхлүүлжээ хэмээн “Tasnim”
агентлаг мэдээлсэн байна.
“Айн-аль-Асадад өгөх Ираны пуужингийн
цохилтын хоёр дахь давалгаа эхэллээ” хэмээн тус агентлаг мэдээлжээ.
Их хэмжээний хохирол амсахгүйн тулд Ойрхи Дорнодоос цэргүүдээ гаргахыг
Лалын хувьсгалыг хамгаалах корпус АНУ-д уриалжээ.