Хүүхдийн эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-08 10:06:20
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Ханиад томуугаас болж хүүхдийн эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгджээ. Тавин ортой эмнэлэгт 150 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлт орыг Цэргийн ангиас авчирчээ. Мөн Эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд эмчлүүлж байгаа бол 50 ортой Дотрын тасагт 60 гаруй хүн хэвтэж уушгины хатгалгаагаа эмчлүүлж байна гэж ЭМГ-ын дарга мэдээллээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар 12 дугаар сарын 30-наас 14 хоногийн хугацаатай цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Энэ хугацаанд томуугийн тархалт 15-12.9 хувь болж буурсан байна. Гэвч гэрээр эмчлүүлэгчид болон өрхийн эмнэлгийн дуудлагын тоо буурахгүй байгаа ажээ. Иймд томуугийн дэгдэлттэй энэ үед олон нийтийн үзвэр, үйлчилгээ, сургалт дамжааг хязгаарлах, 0-5 насны хүүхдээ харж буй эцэг, эхэд цалинтай чөлөө олгох, амны хаалтыг тогтмол зүүлгэж байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ