СӨХ-ны үйлчилгээний үнэ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-08 10:09:28
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын ээлжит хуралдааны үеэр Сууц өмчлөгчдийн холбооны дарга Г.Ганхуяг СӨХ-ны үйлчилгээний үнэ нэмэгдэж байгаа талаар мэдээллээ.

Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ сараас эхлэн 420 мянган төгрөг болсонтой уялдсан гэв. Цалингийн доод хэмжээ 2019 онд 320 мянган төгрөг байхад ч үйлчилгээнийхээ үнийг нэмээгүй гэдгийг мөн тодотголоо. Одоо үйлчилгээний зардлаа 3500, эрчим хүчний зардлаа 300 төгрөгөөр нэмжээ. Ингэснээр үйлчилгээний зардал 7000, цахилгааны зардал 1000 төгрөг болж нийтдээ нэг өрөө байр 13000, гурван өрөө байр 15000 төгрөг төлөхөөр болжээ. Өмнө нь нэг өрөө байртай айл СӨХ-д ойролцоогоор 7000-10 мянган төгрөг төлдөг байсан юм. 

Холбоотой мэдээ