Орхон аймагт улаанбурхан өвчнөөр 575 иргэн өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-20 23:57:39
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь 18-30 насныхан байна. Өнгөрсөн оны 12 дугаар сараас өдийг хүртэл нийт 575 тохиолдол бүртгэгджээ.

Энэ оны эхний улирлын байдлаар 0-1 нас 2 сартай хүүхүүд ихэвчлэн өвчилж байсан бол одоо 18-аас дээш насныхан өртөж байна. Иймд ирэх тавдугаар сараас энэ насныханыг вакцинд хамруулна.

Орхон аймагт улаанбурхан өвчнөөр хоёр хүүхэд эндсэн бөгөөд улсын хэмжээнд 16 мянга 270 хүн өвчилсөн гэж аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн М.Уранчимэг мэдээллээ.

БОЭТ-ийн Халдвартын тасаг нь 40 ортой ч нэмэлт ор гаргаж эмч, сувилагчдыг уртасгасан цагаар ажиллуулж байна. Улаанбурхан өвчинг гүйцэд эдгээхгүй бол амь насанд халтай тул иргэд вакцинд хамрагдах шаардлагатайг тус байгууллага  анхаарууллаа.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ