Хил дамнасан малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-08 17:07:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хил дамнасан малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Хилийн 0243 дугаар ангийн Түшиг сум дахь хилийн заставтай хамтран ажиллахаар болсон байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд холбогдох хүмүүс тус заставтын алба хаагчидтай уулзалт зохион байгуулж, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийжээ. 

Холбоотой мэдээ