БСШУЯ, Монголын Медиа корпораци хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-04-21 10:34:16

“Зөв монгол хүүхэд” чуулган энэ сарын 19-23-нд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Тус чуулганыг Монголын Медиа корпораци дэмжин ажиллаж байгаа бөгөөд БСШУЯ-ны удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголын Медиа корпораци улс орны хөгжлийн гол үндэс нь мэдлэг боловсролтой, хүнлэг иргэн хэмээн үзэж  “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг дэмжин ажиллах аж. 

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр тус корпорацийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш “Боловсролын салбарын шинэчлэлтэй холбоотой мэдээ мэдээллийг Монголын медиа корпораци  өөрийн мэдээллийн сувгууд болох Ийгл ньюс телевиз, Eagle.mn сайт, “Ардын эрх” сонин, “Тойм” сэтгүүл болон албан ёсны сошиал сувгаараа дамжуулан олон нийтэд мэдээлнэ” хэмээн онцлов. 

Дашрамд дурдахад, уг чуулганы хүрээнд БСШУЯ-наас ЕБС-ийн 427 сургуулийн 450 төсөлд 2 тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ