Сурагчдын хичээлийн амралтыг долоо хоногоор сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-09 15:46:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, томуу, томуу төст өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэн сурагчдын улирлын амралтыг сунгалаа.

Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралтыг 7 хоногоор, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэрийг мөн 7 хоногоор сунгахаар тогтлоо. 2019 оны 12 дугаар сарын 30-наас 2020 оны 1 дүгээр сарын 5 хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд 4506 хүн амбулаториор үйлчлүүлсний 844 нь томуу, томуу төст өвчлөлөөр оношлогдсон бөгөөд уг өвчлөл дэгдэлтийн түвшинд байна. Сүүлийн 3 хоногийн байдлаар  амбулаторийн үзлэгт 4820 хүн үйлчлүүлсний 695 нь томуу, томуу төст өвчлөлийн шалтгаанаар эмнэлгийн байгууллагад ханджээ. Нийт сумаас 13 суманд  амбулаторийн үзлэгээс томуу томуу төст өвчний эзлэх хувь 15-аас дээш байгаа тул Онцгой комиссын хурлаас ийнхүү шийдвэрлээд байгаа юм.

Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хэвийн эхлэх аж.

Холбоотой мэдээ