Украины шинжээчдийн баг Иранд очжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТЕХРАН. /FT/. Украины “Boeing 737-800” загварын зорчигч тээврийн нисэх онгоц Иранд осолдож, хөлгийн тавцанд байсан бүх хүн амиа алдсантай холбогдуулан Украины 45 хүний бүрэлдэхүүн бүхий шинжээчдийн баг пүрэв гарагт Иранд очжээ.
180 орчим зорчигчтой нисэх онгоц лхагва гарагт Ираны нийслэл Техран хотын нисэх буудлаас хөөрсний дараахан осолдсон байна. Ираны мэргэжилтнүүд ослын газрын ойролцоо байсан хүмүүсийн хэлснийг иш татан мэдээлснээр, осол гарахын өмнө онгоцны хөдөлгүүр шатсан ажээ.
Ираны Засгийн газар пүрэв гарагт
орон даяар гашуудал зарласан байна. Ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дийлэнх
нь иранчууд байсан юм.