ӨНӨӨДӨР: “Ятгах тусам нягтал” аяны талаар мэдээлнэ

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-01-13 06:26:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 13-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

11.00 цагт НЦУГ-т Монголбанк, Монголын банкны холбоо, Мөрдөн байцаах албанаас “Ятгах тусам нягтал” аяны талаар мэдээлнэ.

11.00 цагт НДЕГ-аас өөрийн байрандаа энэ оноос хэрэгжиж буй нийгмийн даатгалын салбартай холбоотой хуулиудыг танилцуулна. Утас: 99070054

12.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцана.

12.00 цагт "Үндсэн хуулийн өдөр"-ийг тохиолдуулан Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлнэ.

14.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс олон нийтэд 2019 оны ажлын тайлангаа танилцуулна. Утас: 99186496

Төрийн ордонд

УИХ дахь МАН-ын бүлэг болон АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний бага хурал болно.

11.00 цагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно.

Холбоотой мэдээ