Зорилтот жилийн лого шалгаруулах уралдааныг зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-13 09:45:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас 2020 оныг “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жил болгосны дагуу брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний лого шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Өвөрхангай аймгийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн, брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын тэмдэг болохуйц утга агуулгатай логог шалгаруулах бөгөөд шалгарсан нэг бүтээлийг 3 сая төгрөгөөр үнэлэх юм. Шалгарсан логог Оюуны өмчийн газарт бүртгүүлж, барааны тэмдэгтийн гэрчилгээ авах тул уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулаагүй байх шаардлагыг тавьжээ.

Логоны уралдааныг аймийн ЗДТГ-аас  2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай зарлаж байна.

Холбоотой мэдээ