Увс аймгийн ЭМГ-аас 100 хоногийн аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-14 16:09:50

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-аас “Осол гэмтэл, хөлдөлт, түлэгдэлт, угаарын хийн хордлогоос сэргийлье” 100 хоногийн аяныг энэ сарын 5-наас эхлүүлж, 4-р сарын 5-ныг хүртэл үргэлжлүүлэхээр болсон байна.

Энэхүү аяныг зохион байгуулснаар насанд хүрэгчид болон хүүхдүүдийн осол гэмтэл, хөлдөлт, түлэгдэлт, угаарын хийн цочмог хорлогод хүргэж буй эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх юм байна. Энэ хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, сургалт сурталчилгааг олон удаагийн давтамжтайгаар иргэдэд тогтмол хүргэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг мэдээг үе шаттайгаар хүргэх аж. Ингэснээр дээрх осол гэмтэл, өвчлөл, нас баралтыг бууруулах зорилготой юм. Одоогоор аймгийн ЭМГ-аас энэ чиглэлийн зөвлөмж мэдээллийг боловсруулан гарын авлага бэлтгэж, Улаангом сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлээд байна.

Холбоотой мэдээ