М.Помпео: БНАСАУ зөв шийдвэр гаргана гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-14 12:08:00

ВАШИНГТОН. /TASS/. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай яриа хэлэлцээний асуудлаар БНАСАУ зөв шийдвэр гаргана гэж найдаж байна хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ.  


"АНУ, БНАСАУ-ын өмнө нь хийж байсан дээд хэмжээний уулзалтын хүрээнд үүрэг хариуцлагаа биелүүлэх асуудлаар БНАСАУ-тай бид яриа хэлэлцээ хийсээр байгаа. Бүх зүйл хоёр алхам урагшилж, нэг алхам ухрах байдлаар удаан явагдаж байна. Дэлхий дахины төлөө төдийгүй ард түмнийхээ төлөө БНАСАУ зөв шийдвэр гаргана гэж найдсаар л байна. БНАСАУ-ын зэвсэг бодит аюул заналхийлэл учруулдаг бол АНУ БНАСАУ-д аюул заналхийлдэггүй” хэмээн тэрбээр ярьжээ.


“Бид тэдэнд сайн сайхан ирээдүйг хүсэж байна. Цөмийн зэвсгээс татгалзах алхам хийхийг Ким Жөн Унд ятгаж чадна гэж би найдаж байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ