Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт дархлаажуулалтыг 92 хувьтай хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-15 10:05:46

Ховд /МОНЦАМЭ/. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл танилцууллаа. 

Улсын төсвийн зардлаар боом, галзуу өвчний дархлаажуулалтад 131.9 мянган толгой мал хамруулсан.

Харин орон нутгийн төсвийн зардлаар дуут хавдар, ДХХ, цусан халдвар, колибактериоз, томуу өвчний дархлаажуулалтад 483.2 мянган толгой мал хамруулжээ.

Иргэн, хуулийн этгээдээс санхүүжих зардлаар шөвөг яр, сохор догол, сахуу өвчний дархлаажуулалтад 797.8 мянган толгой мал хамруулсан аж.

Ингэснээр нийт 1412.9 мянган толгой мал хамрагдахаас 1299.6 мянган мал хамруулсан. Улмаар Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт дархлаажуулалтыг 92 хувьтай хийжээ.   

Үүнээс гадна мал сүргийг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг Ховд аймгийн 17 сумын 91 багийн  4069 өрхийн 44.0 мянган тугал, 297.6 мянган хурга, 340.2 мянган ишиг, нийт 682.0 мянган толгой төл малд хийжээ. Ингэснээр мал сүргийг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт 93.6 хувь гүйцэтгэлтэй байгаа аж.  

Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагаанд нийт 2.765.0 мянган мал хамрагджээ. Үүнд: угаалганд 1.661.2 мянга, туулгалтад 657.9 мянга, боловсруулалтад 445.8 мянган толгой мал тус тус хамруулсан байна. 

Холбоотой мэдээ