НӨАТ-ын мэдээллээ өнөөдрийн дотор засварлахыг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-15 12:39:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын 2019 оны баримтыг бүртгэж дуусаад 7 хонож байна. 


2019 оны буцаан олголтын хүрээнд хэрэглэгчийн мэдээлэл дутуу 13.090 иргэн, давхар бүртгэлтэй 43.714 иргэн байгаа аж. Тэдгээр иргэнд мэдээллээ нягталж засварлах мэдэгдлийг татварын байгууллагаасЕ баримт аппликэйшнээр нь дамжуулан хүргүүлээд байгаа бөгөөд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 15-ны дотор мэдээллээ засварлахыг анхааруулав.


2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд буюу тодруулбал, ирэх сард багтаан олгохоор ажиллаж буй талаар татварын байгууллагаас мэдэгдэж байна. Урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголтын 139 тэрбум төгрөгийн урамшууллыг 900 мянга орчим иргэнд олгохоор байгаа юм.


Ташрамд мэдэлээхэд НӨАТ-ын урамшууллын 2019 оны сүүлчийн сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 19-ний ням гарагт 19.10 цагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохирлоор арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэл худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм. Супер шагналын эзэн 60 сая төгрөг хожих боломжтой.

Холбоотой мэдээ