Уитни Хьюстоныг Рок-н-ролын алдрын танхимд мөнхөлнө

Дэлхийд | Соёл урлаг
Jargal.d@montsame.mn
2020-01-16 13:49:58

МОСКВА. /Kommersant/. Америкийн алдарт дуучин Уитни Хьюстон, “Nine Inch Nails” хамтлаг, реп дуучин “the Notorious B.I.G” нарыг энэ жил Рок-н-роллын алдрын танхимд залахаар болжээ.


Эдгээр алдарт уран бүтээлчдээс Уитни Хьюстон, “the Notorious B.I.G” нарыг нас нөгчсөнийх нь дараа энэхүү танхимд мөнхөлж буй юм.


Тэднийг Рок-н-роллын алдрын танхимд залах ёслол тавдугаар сарын 2-нд АНУ-ын Охайо муж улсын Кливленд хотод болно. Танхимд мөн “Depeche Mode”, “the Doobie Brothers”, “T.Rex” хамтлагуудыг залрах аж.


Холбоотой мэдээ