Өнгөрсөн онд 80.3 мянган хүүхэд мэндэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-16 14:31:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2019 онд 80.3 мянган хүүхэд төрсний 2028 (2.5 хувь) нь гадаадад, 78.2 мянган хүүхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн нь өмнөх оныхоос 695 (0.9 хувь)-аар нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн яамны “Төрөлтийн цахим бүртгэл”-д нийт амаржсан эхийн 77.1 мянга нь хамрагдаж, 78.6 мянган хүүхдэд регистрийн дугаар олгожээ. “Төрөлтийн цахим бүртгэл”-ийн мэдээллээр нийт төрсөн хүүхдийн 40.3 мянга нь эрэгтэй, 38.3 мянга нь эмэгтэй, 2783 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3389 грамм, дундаж өндөр 51 см байна.

“Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 2019 оны 12 дугаар сард 6305 эх амаржиж, 6388 хүүхдэд регистрийн дугаар олгосон байна. Нийт төрсөн хүүхдийн 3239 нь хүү, 3149 нь охин, 164 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3392 грамм, дундаж өндөр 51 см байна.

Холбоотой мэдээ