М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-17 09:57:18

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Михаил Мишустинийг Засгийн газрын тэргүүнээр томилох зарлигт пүрэв гарагт гарын үсэг зуржээ. Зарлиг гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.


Өмнө нь Төрийн Дум М.Мишустинийг Ерөнхий сайдын албан тушаалд томилох зөвшөөрлийг өгчээ. Түүнийг Засгийн газрын тэргүүнээр томилохыг 383 депутат дэмжсэн бөгөөд эсэргүүцсэн санал байхгүй харин 41 депутат түдгэлзсэн байна.


ОХУ-ын Үндсэн хуульд зааснаар, Засгийн газрын тэргүүн томилогдсоноосоо хойш долоо хоногийн дотор гүйцэтгэх засаглалын байгууллагуудын бүтцийг Ерөнхийлөгчид танилцуулах ёстой. Мөн  Оросын Ерөнхий сайдын орлогч болон сайд нарын албан тушаалд нэр дэвшигчдийг ОХУ-ын Ерөнхийлөгчид санал болгох ёстой байна.


Хуулийн дагуу М.Мишустин сайд нарын шинэ танхимыг ойрын өдрүүдэд танилцуулна гэж амлажээ. "Ойрын өдрүүдэд энэ асуудлыг шийдэх бодолтой байна. Фракцуудтай бүгдтэй нь зөвлөлдсөн. Танхимын бүрэлдэхүүн тодорхой болмогц мэдээлнэ" гэж тэрбээр мэдэгджээ.


Холбоотой мэдээ