Өнгөрсөн онд БНХАУ-ын экспорт өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-20 11:59:45
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /Xinhua/. Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ, БНХАУ хоорондын худалдааны дайн тус хоёр улсын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байгаатай холбоотойгоор АНУ-тай хийж буй БНХАУ-ын худалдаа буурчээ. Гэсэн хэдий ч  БНХАУ-ын нийт экспортын хэмжээ өнгөрсөн онд өссөн үзүүлэлттэй гарсан байна.


БНХАУ-ын экспортын хэмжээ 2019 онд өмнөх оныхоос 0.5 хувиар өссөн бол импорт 2.8 хувиар буурч, худалдааны илүүдэл 421.5 тэрбум ам.долларт хүрсэн гэж Гаалийн ерөнхий газраас мэдэгджээ.


АНУ-тай хийсэн худалдаа юанийн хувьд өнгөрсөн онд 11 хувиар буурчээ. Гэвч 12 дугаар сард экспорт 7.6 хувиар, импорт 16.3 хувиар тус тус өссөн нь таамаглаж байсан хэмжээнээс давж, өмнөх сарынхаас огцом өссөн үзүүлэлт боллоо гэж мэдээлэд дурдлаа.

Холбоотой мэдээ