Ц.Оюунгэрэл “Соёлоо таниулъя” номоо хэвлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-04-21 16:33:50

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл  “Соёлоо таниулъя” хэмээх ном бичиж, удахгүй уншигчдын гарт хүргэхээр болжээ.

Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлж, номоо бичиж, уран бүтээлийн завсарлага авах үүднээс хэсэг хугацаанд улс төрөөс хөндийрөхөө дуулгасан юм.

Дашрамд дурдахад, түүний “Америкт суралцсан тэмдэглэл” /2007/, “Нүүдэлчний яриа” /2008/, “Миний ажлын ноу-хау” /2010/ ном нь англиар ярьж сурах хүсэлтэй хүмүүс, гадаад оронд суралцах оюутан залуус, эх орондоо амжилттай ажиллахыг хүссэн хэн бүхний ширээний ном нь болж чадсан юм. Мөн “Гэрт болсон яриа”/2011/ ном нь хүн амын эрүүл мэндийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Түүнчлэн “Ногоон нүдэн лам” түүхэн роман нь 2008 онд анх олны хүртээл болсноосоо хойш жил бүр шилдэг борлуулалттай номоор шалгарч байв.

Ж.Болор

Холбоотой мэдээ